Эрдэнийн ЛХАГВА Profile Banner
Эрдэнийн ЛХАГВА Profile
Эрдэнийн ЛХАГВА

@Lkhagva

99,135
Followers
6,455
Following
6,048
Media
105,397
Statuses

Editor-in-Chief @MongolTV Эх орондоо сайхан амьдрах мөрөөдөлтэй, идэвхитэй оролцоотой иргэн.

Ulaanbaatar
Joined October 2008
Don't wanna be here? Send us removal request.
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Ковидын үед орлого нь буурч, зээлээ төлөх гэж амрахгүй зүтгэдэг аав, ээжийнхээ байрны зээлийг хаалаа. Зарим хүмүүст том зүйл биш байх. Миний хувьд энэ өдрийг өсвөр наснаасаа л бодож, мөрөөдөж явсан мөрөөдөл тул өчигдөр машиндаа асгартал уйллаа. 🥲
135
192
1K
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Танилц миний хөөрхөн ээж, аав 2 минь. Бага хүүгээ төрүүлээд ээж минь гэртээ асарсан. Тийм болохоор би эрт уншиж сурсан. Ажлаасаа халагдаад байж болох бүх зүйлийг хийж (боов хийж зарж, ногоо дарж, наймаанд явж) намайг англи хэлтэй сургуульд оруулсан. Үргэлжлэл 👇🏻
Tweet media one
Tweet media two
33
61
789
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Оргилын урдуур явган хүний зам хийж дуусгажээ. Олон нийтийн зам талбайг хулгайлсан хүнээс олон сар тэмцэж шийдвэр гаргуулсан @AshimBazar танд баярлалаа. Дугуйн зам хийгээгүй байна. Ямартаа ч явган зорчигчид айдасгүй алхах боломжтой болж.
Tweet media one
37
215
782
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төслийг дэмжихгүй. Захиалгатай хуулийн төсөл байна. Тэнэгт.
44
239
722
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Осоржамаа, Энхбат начинг зодож гэмээсэн хүмүүс хариуцлага хүлээх хүртэл шударга ёс хүлэгдчихсэн юм шиг санагдаад байх юм. Зөвхөн надад ийм мэдрэмж төрөөд байна уу?
14
238
678
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Эрхээ хасуулсан жолооч нарыг өршөөхийг дэмжихгүй байна. Хариуцлагажуулах ажлаа нэмэгдүүлэхгүй өршөөгөөд байвал жилд бид 500+ монгол хүн зам дээр амиа алддаг.
34
349
663
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Манай сэлэмчин Б.Гэрэлмаа Солонгосын тамирчин Олимпын хүрэлтэй, Дэлхийн аваргыг ялчихлаа! Уухай
Tweet media one
Tweet media two
19
224
645
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
1 year
Оросын ерөнхий прокурор Бээжинд айлчлахдаа Монголд барууны нөлөөллийг багасгахад хамтран ажиллаач гэжээ. Туурга тусгаар улс хэнтэйгээ найзлаж, наймаа хийх ээ өөрсдөө мэдэж болох уу? “Архичин ах”-аасаа тусдаа амьдралаа аваад явчих юмсан.
Tweet media one
33
301
627
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Амьдрал баян юм аа. 🤗 Алтан дэлхийд төрсөн учир тодорч, аав ээж, ахан дүүсийн ерөөл энхжиж бага үрээ хорвоод угтлаа. Аавдаа ирсэнд нь охиндоо баярлалаа, ханийнхаа хайр, тэвчээр, хамаг хичээл зүтгэлээр нь бахархлаа. ❤️ Халамжилж угтсан эх баригч, эмч, сувилагчиддаа гялайлаа. 🙏🏻
50
19
612
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Энэ жил би аав, ээждээ зээлээр байр авч өглөө. Хотод ирээд айл дамжиж амь зууж өнгөрүүлсэн 10 гаруй жил бидэнд их зүйл ойлгуулсан. Амьдрал хатуу ч аав, ээж минь бууж өгөөгүй. Бүтэн амьдралтай өсгөсөн аав, ээждээ өнөөдөр талархаж та бүхэнтэй хуваалцлаа. Баярын биш талархлын өдөр.
36
51
593
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
5 years
Өглөө нэг эгчийг зам дагуу буулгасан. Орой 7-р ангийн дүү хүүг зам дагуу буулгалаа. Хүйтэрвэл хүүхэдтэй хүмүүсийг заавал зогсож дөхүүлэхийг хичээнэ гэж бодож байгаа 😊
33
122
588
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
2 хөрш биднийг шахах тусам бид илүү урам зоригтойгоор 3-дагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний харилцаагаа эрчтэй нэмж тэнцвэржүүлэх хэрэгтэй гэж бодож сэрлээ. 🇲🇳 🇦🇺🇺🇸 🇨🇦🇯🇵🇰🇷🇪🇺🌍
22
200
579
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Би гэгээхэн мөрөөдлөөсөө хуваалцмаар санагдлаа. Намайг битгий шоолж, голоорой. Ирээдүйд эх орноо төлөөлж элчин сайд хийнэ гэж боддог. Энэ миний алсын хараа 2050 🙏🏻 Би хулгай, хувийн наймаа хийхгүй хөрөнгө оруулалт татахыг хичээж, харилцан ашигтай тэгш харилцааг эрхэмлэнэ. 🇲🇳 🌏
55
71
577
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Такси километр нь 1,000 төгрөгөөр үйлчилж байна. Үйлчлэх ч гэж дээ халтайсан машинд гуйж дайгдлаа. Хэзээ өссөн гэсэн бензин 1850 болсон гэнээ. Маргах хүсэл төрсөнгүй. Зам зааж өглөө. Хотоо танилцууллаа. Мөнгөө тааруулсангүй гэж бараг загинууллаа. Эзэнгүй, зохицуулалтгүй, зообий
69
367
564
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Энэ намрын түгжрэл гайхамшигтай байна. Орж ирж буй автомашины тоог ухаж үзлээ. Өдөрт 225, сард 7,000 эхний долоон сард 50к машин 😭 Зам бариад барахгүй асуудал бололтой. Крантаа хаая аа. Он, хүрд, татвар гээд шүүлтүүрээ нарийсгах уу? ЗТЯ-ны шинэ сайдад зориг хайрла!
119
399
549
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
эмч нар дайчлагдаж ажилдаа гарч байгаа юм байна. Ийм үед эх орны эрүүл мэндийн манаанд зогсох гэж эмч болдог байх даа. Эдгээгч эрэлхэг та бүхэндээ эрүүл энхийг хүсье. 👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️👨‍⚕️
11
181
556
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
7 years
Биеэ үнэлсэн гэх эмэгтэйгээс цагдаагаар хүчирхийлүүлж байгаад байцаалт авахыг үзлээ. Сэтгүүлч нь хүний үнэргүй. Цагдаа нь хүний эрх, хуулиа мэдэхгүй нийлж бгаад иргэн хохироожээ. Хүний эрхийн мэдрэмжтэй сурвалжилж, шалгана шүү аймшгийн мангасуудаа
35
400
524
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Маш олон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэсэн гомдол ирсэн хүнд хариуцлага тооцохгүй байхаар охиныхоо ирээдүйд санаа зовоод байх юм. Гайгүй байгаа? Бас ганцхан би юу?
36
209
514
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
2020 оноос авч үлдсэн нэг дадал өглөө, оройдоо заавал нуруугаа сунгах ✅
16
60
511
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн уурхай дээрэмдэж хөгшчүүдийн зээлийг тэглэсэн үйлдэл монголын популизмын ноён оргил байжээ. Одоо энэ хортой үйлдлийн өв нь бидэнд төсвийн өр, бусад хувиа хичээсэн улс төрчдийн даган дуурайх арга хэрэгсэл болж ирж байна. Эх орноо хайрлаачээ.
29
245
517
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Өнөөдөр гэргийнхээ амаржсаны тэтгэмж хөөцөлдөж үзлээ. Ер нь бол яаж ажил хөдөлмөр эрхэлж буй монгол эмэгтэй хүнд тэтгэмж өгөхгүй байх вэ гэдэг талаас сайтар бодож боловсруулсан журам аж. Журмын хугацаанд олон хүн амжихгүй тэтгэмжээ авч чаддаггүй гэдэгт эргэлзэхгүй байна.
45
197
499
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Зеленски 2019 онд тангараг өргөх ёслолынхоо үеэр хууль тогтоогчдод хандаж "Та бүхэн миний зургыг битгий өрөөндөө өлгөөрэй. Ерөнхийлөгч гэдэг бол тахих шүтээн, бэлгэ тэмдэг, хөрөг биш харин хүүхдүүдийнхээ зургийг өрөөндөө тавиад шийдвэр гаргах бүртээ тэднийгээ харж байгаарай."
Tweet media one
10
155
508
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Хадгаламжтай юу? Татвар авнаа Өндөр орлоготой юу? Татварыг чинь нэмнэ ээ. Өндөр цалинтай байж болохгүй. Хүүхдүүддээ хадгаламжтай байнга орлого хийдэг хүмүүс чинээлэг. Долларын гүйлгээнд чинь хязгаар тавина. Компанитай юу? БЭТ томилноо. "Чөлөөт зах зээл гэж байхгүй."
14
320
495
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
#COVID19 вирусээс урьдчилан сэргийлж гар барихаас татгалзахыг уриалж байна. Уламжлалт сайхан мэндчилгээгээ сэргээе!
34
209
480
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Өөрөө сахиагүй дүрмээ бусдад тулгаж болохгүй. Өөртөө байхгүй ёс зүйгээ бусдаас нэхэж болохгүй.
8
215
479
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Монгол наадам сайхан гэхдээ сүүлийн жилүүдэд дарга класс А зөвшөөрөл авч морь дагадаг, стадионд бөх үздэг (тэгш бус бдал) бөхчүүд допинг/найраа хийдэг (шударга бус бдал) хавтгайруулсан тул залуучууд дэмжихгүй бгааг ойлгож бгаа тэ? Төр өөрөө уламжлалаа балиартуулсан.
15
194
477
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Ковидоор өвдсөн 66,443 хүн, тэдний гэр бүл, хамт олон, хайртай хүмүүсийн саналыг алдмаар бгаа бол хувь хүн, иргэнийг “чи өвчин туслаа, тараалаа, хариуцлагагүй байлаа” гэж чичлээрэй намчин найзуудаа. Баярлалаа. Намгүй, ламгүй, хүний эрх жоохон уншсан хүн байнаа
9
203
475
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
5 years
Чойжин ламын музейн гадна талбай ийм болжээ. Үүгээр алхдаг. Баярлалаа. #ILoveMyUlaanbaatar
Tweet media one
9
97
466
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Өглөөний мэнд ээ. Сэтгүүлчээр ажиллаж ирсэн он жилүүдэд хэн нэгнээс мөнгө асуух хүмүүжил, ёс зүй надад байгаагүй ээ. Харин эрх мэдэлтнүүдээс хариуцлага, ёс зүй өдөр бүр шаардаж, баримт нягталж ажилладаг бсаныг минь хамт ажиллаж бсан сэтгүүлч, редактор, үзэгчид мэдэх байх аа 🙏🏻
Tweet media one
111
137
470
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Өглөөний мэнд ээ. Энэ байрыг цаашид "Авлигын байр" гэж нэрлэх саналтай байна. Энэ хотыг иргэдэд ээлтэй болох боломжийг хааж буй новшийн бүхний билэг тэмдэг болог. АТГ ингэж бхад иргэд, барилгын компаниуд бүгд барьцана. Маш хортой үлгэр дуурайлал боллоо.
Tweet media one
29
228
466
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайлангаас ₮10.5 их наядын зөрчил илэрсэн байхад "Өө тэгж үү? Хүнд он жилүүд өнгөрч байна даа" гэх мэт... Тэгсэнээ Ид шидийн орон ТББ-ын санхүүжилтэд аудит оруулцгаая! гэж байж шиг. Миний хөгшид одоо болио.
9
246
462
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
-Унасан эсэхийг камераар шүүе? Үгүй. Хөлийн цэц л мэднэ. -Бөхийн өргөөнд WI-FI тавиад өгөөч? Үгүй. Эрчүүдийн төмсөгт муу -Ам авахыг үзүүлье? Үгүй. Та нарт хамаагүй. Та нар бид наргүй хэн юм бэ? Биднийг цэнгүүлэх гэж үнэн хүчийг үзүүлэх гэж бөх болдоггүй юм уу?
23
369
455
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
1 year
БНСУ-д 3 настай монгол хүүхэд 22 настай аавтайгаа 18 хоног цагаачдыг саатуулах байранд подвалд, саатуулах өрөөндөө өөр насанд хүрсэн хүмүүстэй саатуулагдаж байгаад хүчээр нутаг буцсан юм байна. Хүү Солонгост төрсөн. Аав нь хүүгийнхээ эмчилгээний зардлыг олох гэж хараар ажиллаж
55
283
458
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Замын цагдаагаас гуйя энэ сигнал тачаалаараа хэрэглэдэг оркуудыг хайр найргүй торгож өгөөч? Хууль чинь байна. Нярай сэрээхээр буугаа аваад гармаар санагдахын... Буутай бол... Сигнал сарын аян зарлаач бүх талын дэмжлэг үзүүлье дууны бохирдол хэтэрлээ...
56
279
443
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
11 months
Оросын блогууд биднийг доош нь хийж бичиж байгаа нь өөрсдийнх нь хаана байгааг нь л харуулж байгаа юм шүү дээ. Бид арчаатай, орлоготой, дэлхий нийтийн хамт олонтойгоо явахад бидэн шиг болохыг боддог болно. Хичээцгээе! 💪
12
136
452
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Номин захиралын удирдлага дор ажиллаж ирсэн мэргэжилтний хувьд Монгол улсыг дэлхийн тайзанд таниулж, Монгол хүнийг соёлоор нь бахархуулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ажлын төлөө төрчихсөн хүн.
28
75
439
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Сүүлийн 3 такси авсан тохиолдолд эмэгтэй жолоочид таарлаа. Эрэгтэй жолоочид 5000-8000 гэж хэлдэг газар 3000-3500 гэх юм. Эмэгтэйчүүд илүү шударга уу? 🥹
60
66
440
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Залуучууд албан байгууллагаа биш даргаа харж сонголтоо хий гэж их зөвлөдөг. Энэ чухал. Нэмээд болж өгвөл өөрийн гэсэн соёл тогтсон, ёс зүйн дүрэмтэй тэрийгээ мөрддөг газар ажилд орохыг эрмэлзээрэй. Ёс зүйгүй газар дүрэмгүй. Соёлгүй газар “Дарга л мэднэ” энэ хортой орчин.
14
177
428
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Сошлд хэдэн хүн хооронд нь хэрэлдүүлээд 14 хоног иргэдтэй уулзсан болоод 6 жил улсаа төлөөлнө гэж арай хямдхан байна аа. Арай үнэтэй, арай соёлтой, арай ил тод процесстой, арай шударга өрсөлдөөн үзмээр байна.
8
185
424
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
80 жилийн түүхтэй Монгол улсын их сургууль Гэрэл зургийг
Tweet media one
20
84
419
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Би сонгогчийн хувьд нэр дэвшигчдийг ринг дээр гарч ирээд мэтгэлцэхийг шаардаж байна. 1 мэтгэлцээнээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хувь удирдагчийн чадвар, боловсрол харагдахгүй. Ардчилагдаад 30 жил болсон улс гэхэд арай л харанхуй байнаа цөмөөрөө..
16
224
418
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Татвар нэмж болохгүй яагаад гэвэл бид түгжрэл, агаарын бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар, төрийн байгууллагын хүнд суртал, сурч боловсрох эрх гээд эдлэж чадахгүй маш их төлөөс төлж байгаа. Энэ бүгдийг нийлүүлвэл манайх маш өндөр татвартай улс.
16
215
412
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
7 years
Хэн нэгний өгсөн цусаар сэлбэж ээж минь хагалгааны дараа царай ороод эхэллээ 🙏 Бид бие биенээсээ ийм хамааралтай. Цусны донорууд баатрууд
11
148
403
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Түгжрэл их байхаар бүгд гэрэл (дүрэм) барихгүй чичирнэ. Дүрмээ баримталж буй хүмүүс хохирно. Сүүлдээ бүгд дүрэм зөрчинө. Хүний эрхийн зөрчил адилхан. Зарим нь гахай шиг дээрэлхээд бхаар адилхан үзнэ. Яваандаа эргэн тойрон гахайн хороо болно.
9
171
405
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Энэ газрыг нийтийн эзэмшлийн ногоон бүсээр үлдээхийн төлөө хэний, ямар ч санаачилгад нэгдэнэ.
@Tatarmai
Bystander Майдар
3 years
БАЙСАН ЮМ гэдэг заримдаа харамсмаар үг шүү
Tweet media one
Tweet media two
14
170
210
19
227
404
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Сэр-Од гавьяат дэлхийн аваргад 26-р байранд хурдалжээ. Түүнийг 2003 оноос хойш бүх Олимп, дэлхийн марафонд оролцсон 40 настай тамирчин гэж Athletic Weekly онцолжээ. Тэсвэр, хатуужил, тууштай байдлын хаан тамирчин шүү.
Tweet media one
3
73
403
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
саяхан л хүүхдийн мөнгөөр архи уугаад байна хадгаламж руугаа ав, хадгалах соёлд сургана, та нар төрөөс хүүхдэд өгч буй мөнгийг үрээд байна гээд данс холбуулаад, бэлнээр авах хүсэлт гаргуулаад зовоогоод байсан биз дээ? Уйддаг байх аа.
18
177
402
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
"блокон ширэнгэн” дундаас туссан нарны туяанд хүүхдээ нарлуулаад зогсож байгаа ээж. Эргэн тойронд нь битүү машин, авто зам, тоос, суух сандалгүй, ганц ч ургамал байхгүй. FB: Zolzaya Gantogtokh
Tweet media one
34
297
392
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Amber гэдэг эмэгтэйн шүүх хурлаар нийгэмд нэг их яригддаггүй эмэгтэйчүүдийн хортой зан чанаруудын талаар ярилцах цонх богино хугацаанд нээгдэж байна уу даа. Toxic Feminity, Toxic Masculity-тай ижил новшийн зүйл. Өөртөө итгэлгүй түүнийгээ эрчүүдэд гаргадаг хүүхнүүд бий.
21
127
398
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
27 days
ЖУДАГ 1996 оны наадам. Есийн даваа. "За, хүү минь! Монгол хүн байна даа! Аваргын бэртэлтэй хөлтэй л битгий барилдаарай" гэж аав минь надад захисан. Нар бууж, Туул голын жавар цэнгэлдэхийг бүхэлд нь бүрхсэн тэр орой би Бат-Эрдэнэ аваргатай 4 цаг шахам барилдахдаа аваргын
Tweet media one
37
127
395
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
синхрон орчуулга мэргэжлийн түвшинд хийдэг хүмүүсийн дундаж цагийн хөлс 285-350 мянга. 5 цагийн хурал орчуулахад 2 сая төгрөг. сард 30 сая төгрөг. Мэдээж өдөр бүр ажилтай байдаг ажил биш. Сайн мэргэжилтнүүд хаана ч үнэлэгддэг. Хүмүүсийн залхсан, чаддаггүй зүйлийг эзэмш.
21
111
387
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Зиа өвчин туссан хүнийг stigmatize хийж буруутгаж буй хүмүүс сонгууль дуусахаар хүн чанараа сэтгэлийнхээ чанадаас хайж олж аваарай л гэе даа. Арай хүнлэг биш байна шүү.
14
128
385
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Энэ бүхнээс өмнө Шангрилад зориглоод сэндвич шоп нээсэн залуу хэлж байна. Кино, тоглоомын төв байхгүй үнэхээр хэцүү байна гэнээ. Кинг Саб идэж үзээгүй бол халуун ногоотойг нь идээрэй үнэн гоё 😋 Хүнд үед жижиг бизнесүүдээ дэмжицгээе.
Tweet media one
21
154
379
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Хэний бурууг мэдэхгүй ч монголд залуу хосууд орон байртай болох бараг боломжгүй нийгэм рүү л яваад бна даа - Ажлын байр хомс - тогтвортой орлого хэцүү - Дундаж цалин бага - Ипотек нүдний гэм бхгүй шахуу - байрны үнэ өндөр, чанар муу Халамж биш уян хатан санхүүжилтийн хувилбар
17
154
375
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Энд их дэлгүүрийн урд талын фонтан шиг тохижуулалт хийвэл эргэн тойронд буй оршин суугчдын эрүүл мэнд, амьдралын чанарт хэрэгтэй. Том байшин босгоод зогсоолгүй шавааралдсан, хүүхдүүд тоглох орчингүй л болгох гэж бн даа
Tweet media one
13
189
376
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
нэг хашаа буухад л хотын орон зай тэнэгэр мэдрэмж төрөх ганц жишээ. Хашаануудыг буулгаж газраа чөлөөлөх олон газар хотод бий.
Tweet media one
13
134
371
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
5 years
Өнөөдөр @NominChinbat захиралын төрсөн өдөр. Соёлын түрлэг хийж чадсан медиа могул шүү тэ? Намайг ногооноороо бацаан бхад итгэж медиа гэдэг зүйлийг ойлгуулсан гавьяатан. Сайн лидер залуучуудыг бойжуулж, итгэл суулгадаг. Баярлаж явдаг шүү!
Tweet media one
14
28
371
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
5 years
Жагаа ах очсон хот болгондоо залуучуудад заавал цаг гаргаж яриа хийнэ. Өглөө эрт босно. Бэлтгэл хийнэ. Хуралдаа яс сууна. Манай зарим дарга нар очсон хуралдаа суух нь ховор. Боловсрол, хандлага ялгаа байх.
@jargal_defacto
Jargal Dambadarjaa
5 years
Johns Hopkins-ийн их сургууль дээр болсон лекц дууслаа. Ирсэн хүмүүст баярлалаа.
Tweet media one
Tweet media two
1
23
146
6
111
372
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 months
Хүүхэд хүчиндсэн цагдаа нарын нэр хүнд, эрхэм чанар хуулийн дагуу нууц бөгөөд эрхэм. Хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж буй бизнесмэнүүд болохоор Game of Thrones кинон дээр гардаг шиг гудамжаар жигшүүлээд алхуулаад байгааг ёстой #DoubleStandard гэж хэлж болох байх аа.
11
254
374
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Хэн хэлсэнийг мэдэхгүй ч үнэн санагдлаа. Миний хүүхдүүд энэ орчлонд ирье гэж ирээгүй. Тийм учраас тэд надад өчүүхэн ч өргүй бөгөөд би тэдний өмнө бүтэн хариуцлага үүрэх жамтай.
20
88
368
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
ХОМ харахаар зарим нь яс тайлагнаж. Зарим нь илт худал мэдүүлжээ. АТГ маань ажлаа яс хийдэг бол олон нэр дэвшигчид унана. Гараан дээр худал мэдүүлэг өгч буй хүн бариан дээр хулгайч болчихсон зогсч байна байх даа.
16
172
364
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Үйлчилгээний байгууллагууд Орос хүнд үйлчлэхгүй байна гэж бичиж. Хэрэв ийм хандлага гаргаж байгаа бол буруу шүү. Кремлийн түрэмгийллийг дэмжихгүй олон сая дарлагдсан, айсан Орос хүн бий. Бид хэн ч ирсэн ялгаварлан гадуурхахгүй үйлчилдэг нөхөрсөг соёлоороо гангарах учиртай 🇲🇳
24
85
369
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Хятадын Шаомигаас Итали улсад тусламжаар өгсөн маскуудын хайрцаг дээр "Бид нэг тэнгисийн давалгаанууд, нэг модны навчис, нэг цэцэрлэгийн цэцэгс" Сенекагийн үгийг бичжээ.
Tweet media one
7
125
365
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Өсвөр насны хүүхдэд өндөр чадалтай цахилгаан мото авч өгөх бусдын болон өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй шүү. Хотын хөдөлгөөнд оролцож өөрсдийгөө, явган хүн, дугуйн замаар хөгшид хүүхэд алж бүгдээрээ уйлах вий. Каскгүй, утсаа үзээд явж бна.
34
222
368
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
"Би Монголоо хөгжүүлье гэж нутаг буцсан" гэлцдэг. Худлаа тэ? Ихэнх залуус өөр зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болохоороо л буцаж ирсэн байдаг. Хэлмээр санагдаад хэл загатнаад бдын
101
130
357
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Зарчмын асуулт тавьмаар байна. Яг юуг сайжруулсан гэж татвар нэмж байгаа вэ?
42
183
363
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
1 year
Өнөөдрөөс буюу 7-р сарын 3с эхлээд нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотруу цахилгаан автобус тогммол явж эхэллээ. Том хүн- 10000₮ Хүүхэд- 5000₮ #WelcometoMongolia маш сайхан үйлчилгээ гарчээ
Tweet media one
25
176
358
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
3-р тунгаа хийлгээд өвдчихлөө гэж мангартаад байгаа хүмүүст хэлье миний эргэн тойронд 3-р тунтай тулдаа ойрын хавьтал болоод халдвар аваагүй хүмүүс их байна. Маскаа зүүж, зайгаа барьсан, агаар сэлгэсэн хүмүүс халдвар авахгүй байна. Назгайрсанууд авч байна.
20
97
359
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Хувь хүний бэлгийн чиг хандлагыг шүүх эрх танд байхгүй. Хүн бол хүн. Хүний хувийн бичлэгийг задалвал хууль, ёс зүйн өндөр шүүлтэд орохдоо харин бэлэн үү? Манай үеийн залуус ийм үйлдлийг мартахгүй, бас өршөөхгүй.
57
175
347
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Нүхтийн амнаас өглөө 9:35 үед авсан зураг (no filter)
Tweet media one
49
240
341
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Меркель 16 жил Европын хамгийн том эдийн засгийг удирдахдаа авилга авсангүй ээ, ах дүүгээ албанд томилсонгүй ээ, үнэтэй тансаг байр, автомашин авсангүй ээ. Стилээ сольсонгүй. Аврагч болж жүжиглэсэнгүй. Шинжлэх ухаанчаар хамтын үнэ цэнэ бүтээгээд ажлаа өгч байна. #Манлайлал
Tweet media one
17
145
353
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
5 years
Зорчигчдынхоо аюулгүй байдлыг чухалчилж тухайн загварын онгоцыг нисгэхгүй байх шийдвэр гаргасан МИАТ-ын хамт олондоо баярлалаа. Хүний алтан амьнаас үнэтэй бизнесийн үйл ажиллагаа гэж юу байх билээ 🙏🏻🙏🏻🙏🏻
9
114
343
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ямар хэл амтай эхэллээ. Одоо гайхамшигтай схан биш ч гэлээ нийгмийн эрүүл мэндийн хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө оруулалт болж иргэд жил ирэх тусам паркын соёлтой болж байна. Нийтийн талбай зардал биш хөрөнгө оруулалт, аз жаргал, эрүүл мэндийн.
6
103
342
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Энэ жишээ нь хэний газар вэ? Хичнээн жил хашаатай байх вэ? Хот газраа мэдээд хурааж, торгож иргэдэд алхах, амьсгалах ногоон бүс нэмж болдоггүй юм байх даа 🙄 #ХашааЧөлөөл
Tweet media one
34
195
343
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
бага ангийн хүүхдүүдийн цүнх арай л хүнд байх юм аа 😒 хүүдээ чирдэг цүнх олж авлаа 😌
Tweet media one
33
23
337
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Энэ жил анх удаа 🚂 галт тэргээр УБ-Эрдэнэт чиглэлд зорчив. Яг цаг хугацаагаар аялж буй мэт санагдсан. Өнгөрсөн рүү. Нүүрс, тамхи үнэртээд л. Кабин, вагон хагас зуун жил өөрчлөгдөөгүй аж. Жилд 2 сая хүн үйлчлүүлдэг, 30 сая тонн ачаа тээвэрлэдэг аж ахуй нэгж. Хөгжил, шинэчлэл 0️⃣🙈
Tweet media one
44
121
346
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Углуургаар нь харжээ.
Tweet media one
24
136
335
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Монгол парадокс: Төрийн болон улс төрийн албанд насаараа ажилласан хэрнээ дансандаа тэрбум гаруй төгрөгийн хадгаламж, 1-2 SUV ангиллалын автомашин, 1-2 luxury зэрэглэлийн орон сууцтай. Яаж? 🤯
51
148
336
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
1 year
Их хурлын гишүүдийн хүүхдүүд хувийн цэцэрлэг, сургуульд англи хэл сураад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг аваад дэлхийн топ сургуульд татвар төлөгчийн мөнгөөр суралцах боломжтой. ЕБС-ын системийн хүүхдүүд болохоор монгол хэлээ бүрэн эзэмшиж байж л гадаад хэл үзэх сонголтгүй
13
213
338
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Амиа хорлох гэж байсан залууг загинаад оруулсан жишээ бол манай үеийнхний цэвэр туулж ирсэн зам билээ. "Үхэж гай болов." "Хэдэн мөчийг чинь санжигнуулна шүү" гэх ухаарлын сайхан сануулгаар гэрээ цэвэрлэж, гэрийн даалгавараа хийж ирсэн билээ. Одоо учирлаад гуйгаастай хаха
29
62
322
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Энэ осол бидэнд маш том сургамж боллоо. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зам тээврийн зөрчил удаа дараа гаргасан жолооч нараа замаас зайлуулаачээ 😠 ажлаа хийгээчээ.
14
160
335
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Яаж ч хямарсан шинэ 200-гийн борлуулалт оноос онд буурдаггүй сонин эдийн засагтай улс шүү
48
136
326
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Манай гэр бүлд миний хамт ажилладаг олон зуун залуус маш их аз жаргал, итгэл үнэмшил бэлэглэлээ. Дараа жилийн наадам...
Tweet media one
6
47
324
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
28 days
Энэ хувцасны загварыг шинэчлэх цаг болсон санагддаг. Сүр хүчгүй. Хямдхан материалтай. Өнгө зохицолгүй.
Tweet media one
69
65
337
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
Хоёр хөршөөсөө мөнхийн хараат шүү дээ гэж шүдээ чигчилж, гэдсээ илж хэвтэж ирсэн он жилүүдэд Балтын орнууд шиг хэрхэн яаж илүү бие даасан улс болох вэ гэдэг төлөвлөгөө хэрэгжүүлж ирсэн бол зарим нэг улсын өмнө нуруу цэх, цээж тэнэгэр байх боломжтой гэж боддог.
16
119
332
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
хуучин Саруул зах одоо Саруул маркетийн 00. Гар хүрэхгүй саван, угаалтууртай. Үйлчилгээний газрууд ийм цэвэрхэн 00-той байхаар магтмаар санагдаад ✅
Tweet media one
5
49
328
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
3 years
Clubhouse 10 сарын дотор $100 сая үнэлгээнээс $1 тэрбум үнэлгээтэй болсон амжилтад "зөвхөн урилгаар" буюу хүмүүсийн байгалын юмнаас хоцрох айдас FOMO fear of missing out ашигласан. Зарим хүмүүс мэдээж буюу бусдыг дагаж шуурахгүйг JOMO (joy of missing out) эрхэмлэдэг.
24
122
323
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
7 months
Дарга биш иргэдээ хамгаалдаг цагдаатай болох юмсан. Цагдаа, хүчний байгууллагуудад хүний эрхийн бүрэн реформ хийх улс төрийн хүчинд 24 онд саналаа өгнө.
8
191
328
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
MCS ийм тийм 😕 MCS групп Cola, Bonaqua, Sky Resort, Unitel, Univision, Shangri-La, Energy Resources, 3x3 сагс, ОТ гүний уурхайн бүтээн байгуулалт, Central Tower, Intermed, Ddish, Анунгоо, ITZone, Top Motors үйлчилгээ 20,000 ажлын байр бүтээсэн. Том бизнесүүдээ ойлгоё.
25
94
326
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Хувийн бодол: Шүүхэд итгэхгүй байна.
14
89
321
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Иргэн баян бол уг нь төр баян.
Tweet media one
11
189
315
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
11 months
Эх орон нь дуудахад гүйгээд ирдэг ийм дүү нар бхад Монголын сагсны ирээдүй гэрэл гэгээтэй байна аа. Одоо чамайг бүгдээрээ таньдаг болсоон 💪
Tweet media one
10
81
319
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
4 years
Аав ээжийн үе бидэнд: Айлын хүүхдийг хар, хүний дор орохгүй амьдар. Олноо дага. Бид хүүхдүүддээ: Өөрийнхөөрөө бай. Хүнд гай болохгүйг хичээгээрэй. Хамтран ажиллаж, тоглож сур.
11
102
306
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Азийн сан агаарын бохирдол өндөр үед гэрээсээ ажиллахыг зөвшөөрдөг юм байна. ITZone бас борлуулалтын албаа гадуур ажиллахыг зөвшөөрөөд борлуулалтаа нэмсэн гэж сонссон. Уламжлалт ажлын цаг, нөхцөл өөрчлөгдөж, дасан зохицохгүй бол түгжрэлд түлш, цаг, нерв бас л тэ
11
218
306
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
МонТурк төгссөн манай үеийнхэн бүгд англи, турк хэлтэй шилдэг мэргэжилтнүүд болсон. Турк сургууль төгссөн террорист, шашны тэрс үзэлтэн гэж сонсч байсангүй. Багш нарын хоргодох газар ардчилсан, чөлөөт Монгол Улс. Энд үхнэ ч гэж ярьдаг. Бид нүүрээ буруулж болохгүй.
13
218
304
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
8 years
Английн засгийн газрын манлайлагч хөтөлбөрт сонгогдлоо. Илүү ихийг хийх урам зориг авлаа.
Tweet media one
22
70
306
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
2 years
зарим байрны үнэ (хуучин байр шүү) намараас м2 нь 1 сая төгрөг өсчээ. 80м2 байранд зорьж бсан залуусын 80 сая төгрөг зүгээр салхинд байртай болох мөрөөдөлтэй нь алсарчээ. Ийм байхад нэг хэсэг нь уул тахиад, хөгжилгүй аймагт одон медаль өгөөд л явах юм 🥲
7
113
315
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
7 years
Өнөөдөр өдөр эмнэлэгээс ээжийгээ гаргаж яваад -20 градуст дугуй хагараад зам дээр сольж байхад сигналдаж дээрэлхсэн жолооч нарыг бурхан өршөөг! Чиний тэсэхгүй бухимдаж сигналдсан машинд хүний нярай үр явж магадгүй гэж бодож яваарай тэнгэрлэгүүд минь 😠
22
145
298
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
6 years
Энэ бол нөгөө шударга бусын хонгил нь л юм. Хүүхдээ сэхээнд тэврээд юу ч хийж чадахгүй сууж байхад өр рүү орж өвддөг. Энэ хонгилыг бидний төлсөн татвараар бүрдсэн төсвийг үр дүнгүй төлөвлөж, үрдэг, хумсалдаг хүмүүс цогцлоодог.
Tweet media one
12
297
296
@Lkhagva
Эрдэнийн ЛХАГВА
1 year
Иргэдийг эрхэлж буй ажил, хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхах хууль санаачилж батлах гэж байгааг эсэргүүцэж байна. Үндсэн хууль зөрчиж байна. Уурхайчдыг болохоор ажлын өдөр, орлогыг нь заана. Илүү татвар авна. Малчдыг болохоор хөнгөлнө. Дэмжинэ. Бүгдээрээ малчин болох уу?
12
157
305